Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал 2025 оны 2-р сарын 11-ний өдөр 90.90 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Холбооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Холбоонд гишүүнээр элсэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, 1 мэргэжлийн гишүүн элсүүлэв. Холбооны ажлын байрыг өргөтгөх, сургалтын танхим байгуулах шийдвэрийг батлав. ASF-2025 арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлын хэсгийн тайлан болон бүртгэлийн хорооны гишүүний гаргасан санал хүсэлттэй танилцав.
.jpg)