Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдын холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 5 сарын 6-ны өдөр хуралдлаа. Хуралд 7 гишүүн танхимаар, 2 гишүүн эчнээгээр оролцон саналаа өгч, 82 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.

Хэлэлцсэн асуудлын хураангуй:

Бүртгэлийн хорооны гишүүдийн цалин хөлс, гүйцэтгэлийн үнэлгээг холбох, үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв. Холбооны оролцсон ажлын хэсгийн үйл явцын талаар Удирдах зөвлөлийн гишүүдэд мэдээлэв. Үүнд: 1. Үнэт цаасны зах зээлд мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниудын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах ажлын хэсэг;

2. Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг;

3. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд "Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй нэр бүхий журмуудад холбогдох хууль тогтоомж болон зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг;

4. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд орлогоос албан татвар суутгаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг;

5. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, засаглалыг олон улсын түвшинд хүргэх засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг;

6. Холбооны дэргэдэх ХОМК-ын ажлын хэсэг;

7.Үнэт цаасны компаниудын харилцагчдыг шилжүүлэх уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг;

8.Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн МУ-ын ХЗЗ-д оролцох оролцоог нэмэгдүүлэх ажлын хэсэг;

9.Үндэсний эрсдэлийн үнэлгээний дэд ажлын хэсэг Модуль 4.

Дээрх ажлын хэсгүүдийн хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаануудад санал, зөвлөмжийг Холбооны удирдлагад хүргүүллээ.