Монголын үнэт цаасны арилжаа эхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 6 сарын 10-ны өдөр Танхимаар хуралдлаа. Хурлын ирц танхимд 8 гишүүн ирж оролцсоноор бүрдэж дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд:

МҮЦАЭХ-ны дотоод журмын нэмэлт өөрчлөлтийг батлав; Биржийн бус зах зээлийн Үнэт цаасны бүртгэлийн журмын нэмэлт өөрчлөлтийг батлав; Бүртгэлийн хорооны орон тооны гишүүнд Б.Аюушийг томилов.