Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 72% ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
Холбоонд гишүүнээр элсэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн 2 мэргэжлийн гишүүн, 1 хамтрагч гишүүн элсүүллээ. Холбооны 2024 оны үйл ажиллагааны төсвийг хэлэлцэн баталлаа. Холбооны бүх гишүүдийн ээлжит XXV "Их хурал"-ын тов, хэлэлцэх асуудал, хурлын дэг болон сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацааг хэлэлцэн баталлаа.
