Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 81% ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
Холбооны "Дүрэм"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, 2024 оны нэгдүгээр улиралд зохион байгуулагдах Холбооны бүх гишүүдийн ээлжит "Их Хурал"-аар хэлэлцэхээр шийдвэрлэв; Биржийн бус зах зээлийн зохицуулалтын сэндбокс орчин дахь үнэт цаасны бүртгэл, арилжааны түр журмыг хэлэлцэж батлав; Холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, 2024 оны ерөнхий төлөвлөгөөг батлав; Холбооны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг батлав; Биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хорооны орон тооны бус гишүүдийн жагсаалтад холбооны Дүрмийн 21.1.16; Биржийн бус зах зээлийн ерөнхий журмын 3.2.1; Бүртгэлийн хорооны удирдамжийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Г.Батзулыг томиллоо. Нэмэлтээр Эрдэнэс таван толгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд батлагдахтай холбоотойгоор нийт оролцогчдын бэлтгэл ажлыг хангах тухай болон Холбооны 2023 оны үйл ажиллагаанд гишүүн байгууллагуудаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг хэлэлцлээ.
