Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 82% ирцтэй хуралдлаа. Хурлаар Холбоонд гишүүнээр элсэхээр ирүүлсэн 2 материалыг хэлэлцэн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Дүрмийн 9.1.1; 21.1.11 дэх заалтыг үндэслэн Холбооны Хамтрагч гишүүнд шинээр хууль зүйн зөвлөх үйлчилгээний байгууллага, Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох байгууллагуудыг тус тус элсүүллээ.