Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 91% ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
2023.12.01-нд зохион байгуулагдах Гранд булл шагнал гардуулах ёслолын арга хэмжээний төсвийг баталлаа. Биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хорооны байнгын гишүүнээр Д.Ганзориг, байнгын бус гишүүнд Ч.Баяртуул нарыг тус тус томиллоо. Эрдэнэс таван толгой ХК-тай хамтран ажиллах санал, ҮЦТХТ-тэй хамтран ажиллах санал, ХОС-ын журмын нэмэлт өөрчлөлт, Холбооны Ёс зүйн хорооны шийдвэрүүдийн талаар мэдээлэл авч танилцлаа.
