Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдөр 91% ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. Холбоонд гишүүнээр элсэхээр ирүүлсэн материалуудыг хэлэлцэн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Дүрмийн 9.1.1; 21.1.11 дэх заалтыг үндэслэн Холбооны Мэргэжлийн гишүүнд шинээр 2 үнэт цаасны компанийг элсүүллээ.

2. Холбооноос Азийн үнэт цаасны формын 28 дахь удаагийн хуралд Холбоог төлөөлж хоёр хүн оролцуулахаар шийдвэрлэлээ.