Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 81% ирцтэй хуралдлаа. Хурлаар Холбооны 2023 оны хагас жилийн санхүүгийн тайлан, гүйцэтгэлийг дүгнэсэн бөгөөд Холбооны системүүдийн шинэчлэлт, бусад ажлуудын явцтай танилцлаа.

Мөн Холбооны гишүүн байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг 2023 оны 8-р сарын 25-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, зохион байгуулах ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Буянхишигт үүрэг болголоо.