Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 91% ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Холбооноос гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, дотоодын зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой Япон улсад айлчлах айлчлалын бүрэлдэхүүнийг баталж, айлчлалд бэлдэх, зохион байгуулах арга хэмжээг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хорооны даргад даалгалаа. Холбооны гишүүн байгууллагууд Сошиал орчинд мэдээлэл оруулахдаа хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг хамгаалах, мэргэжлийн ёс зүйг баримтлахыг сануулж уриалга гаргахаар тогтлоо. Холбооны дүрмийн 20.12 заалтыг үндэслэн Холбооны ажлын албаны дэргэд Комплаенсийн зөвлөл байгуулахаар боллоо. Зөвлөлийг анхны хурлаа хийж даргаа сонгон, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Холбооны Удирдах зөвлөлд танилцуулж батлуулахыг Комплаенсийн зөвлөлийн даргад даалгалаа. Комплаенсийн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Буянхишиг-т үүрэг болгосон байна. Комплаенсийн зөвлөлийг дараах бүрэлдэхүүнээр баталлаа.
Б.Ган-Эрдэнэ /"Мандал ассет менежмент ҮЦК" ХХК, Ахлах хуулийн зөвлөх/ П.Сэлэнгэ /"Апекс капитал ҮЦК" ХХК, Хуулийн зөвлөх/ Б.Наранцацрал /"Тэнгэр Капитал ҮЦК" ХХК, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч/ Э.Ууганцэцэг /"Лайфтайм Инвестмент ҮЦК", Гүйцэтгэх захирал/ О.Мөнхгэрэл /"МҮЦАЭХ" ӨЗБ, Нягтлан бодогч/ Э.Даваасүрэн /"МҮЦАЭХ" ӨЗБ, Бүртгэлийн ажилтан/
