Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр боллоо. Хурлаар Холбооны XXIV Их хурлын тов болон хэлэлцэх асуудлыг баталж Мэргэшлийн эрх олгох сургалт болон дахин шалгалтын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Мөн Холбооны гишүүнчлэлийн журмын 8.3.3 Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон 3 үнэт цаасны компанийг Холбооны гишүүнчлэлээс хасаж шинээр 1 мэргэжлийн гишүүн , 1 хамтрагч гишүүн элсүүллээ.
