Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 11 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Хурлаар Холбооны нэгдсэн шинэ жилийн арга хэмжээний тухай хэлэлцэж, энэ жил хөрөнгийн зах зээлийн 30 жилийн арга хэмжээ, Удирдах ажилтнуудын зөвлөгөөн, Биржийн бус зах зээлийн нэг жилийн ойн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд ирэх жилд болох Grand Bull Awards арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаа тул энэ жил холбооны гишүүдийн дунд нэгдсэн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ.