Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 8 дугаар сарын 9-ны өдөр боллоо. Хурлаар Удирдах зөвлөлийн гишүүн О.Энхбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн Холбооны Дүрмийн 21.1.6 дахь заалтад заасан Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн дагуу нөхөн сонгууль явуулж, "Инвескор капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишигийг хуралд оролцогчдын 90 хувийн саналаар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонголоо.

Мөн Биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хорооны Байнгын болон Байнгын бус гишүүний жагсаалтад 1, 1 хүн нэмж оруулав.