Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хурлаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны "Удирдах ажилтнуудын зөвлөгөөн"-с гарсан Тунхаг бичгийг батлав. Мөн Биржийн бус зах зээлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан үнэт цаас гаргагчид тавих шаардлагыг хөнгөвчилж, бүртгэлийн хороонд өрийн бичгийг бүртгэхийг зөвшөөрөв. Түүнчлэн Ёс зүйн хорооноос ирүүлсэн хүсэлтийг эрх зүйн шаардлага хангаагүй гэж үзэв.