Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 91% ирцтэй хуралдлаа. Хурлаар Биржийн бус зах зээл дээр ирүүлсэн гомдлыг хэлэлцэн Бүртгэлийн хороонд зөвлөмж өглөө. Мөн Биржийн бус зах зээлийн ерөнхий журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг Холбооны ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо.
Хурлаар энэ онд зохион байгуулагдах "Гранд булл-2023 " ёслолын арга хэмжээнд бэлтгэх, хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах ажлын хэсгийг Холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Мөн Удирдах зөвлөлийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг дараах байдлаар шинэчлэн баталлаа.
Хороод
Дарга
Гишүүд
1.
Бодлогын хороо
Ц.Наран-Учрал
Ц.Содхүү
О.Эрдэнэгэрэл
Г.Уянгахишиг
К.Алия
2.
Өөрийгөө зохицуулах хороо
Н.Улаанхүү
Ц.Наран-Учрал
А.Батболд
М.Отгонбаатар Г.Уянгахишиг
3.
Үнэт цаасны боловсролын хороо
К.Алия
Ш.Энхмэнд
Ч.Хандаа
Н.Улаанхүү
М.Отгонбаатар
4.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хороо
Ш.Энхмэнд
Ц.Содхүү
А.Батболд
Ц.Наран-Учрал
Ц.Хуяг
