Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Хурлаар Биржийн бус зах зээлийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын шинэчилсэн найруулгыг баталж, Санхүүгийн зохицуулах хороонд батламжлуулахаар хүргүүллээ.
Мөн Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлээс үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж, хугацаа нь дууссан зарим өрийн хэрэгслийг хасаж, Бүртгэлийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орж гишүүдийг шинэчлэн томиллоо.
