Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Хурлаар 2022 оны 06-р сарын 17-ны өдөр болсон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны "Удирдах ажилтнуудын зөвлөгөөн"-ий үр дүнг хэлэлцлээ. Мөн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаар шинэ мэргэжлийн гишүүн болон хамтрагч гишүүн байгууллага тус тус элсүүллээ.