Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны (МҮЦАЭХ) Удирдах зөвлөл 2025 оны 11 сарын 3-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Хурал цахимаар зохион байгуулагдсан бөгөөд ирц 72.7 %.
Хурлаас дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд:
Биржийн бус зах зээлийн арилжааны журмын шинэчилсэн найруулгыг батлав. Хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу Сургалтын гарын авлага боловсруулах сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг өргөтгөн байгуулж, сонгон шалгаруулалтын хугацааг дахин сунгаж шийдвэрлэв. Гүйцэтгэх захирал Б. Буянхишигт Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2 дугаар зүйлийн 123.2.2-т заасны дагуу "нээлттэй сануулах" сахилгын шийтгэлийг оногдуулав.
