Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Хурлаар Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох, аттестатчилах сургалтын хөтөлбөр, хуваарийг шинэчлэн баталлаа. Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2023 оны 3 дугаар сарын 13-24-нд зохион байгуулна.
Үнэт цаасны зуучлал, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчлах сургалт зохион байгуулах, шалгалт авах, мэргэжилтнүүдийн тангараг өргөх үйл ажиллагааны хуваарь үзэх
