Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо/МҮЦАЭХ/-оос зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалт”-д хамрагдан шалгалтандаа тэнцсэн 120 мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Blue Sky Tower-ийн Topaz танхимд зохион байгуулагдлаа.
Ёслолд Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, СЗХ, Мэргэшлийн зөвлөлийн дарга Б.Баярдаваа болон тангараг өргөх мэргэжилтнүүд, албаны бусад төлөөлөгчид оролцов.
Энэ удаагийн сургалтыг 20189 оны 05 дугаар сарын 06-17-ны өдрүүдэд зохион байгуулсан ба нийт 141 мэргэжилтэн хамрагдан СЗХ-ны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлөөс зохион байгуулсан 05 дугаар сарын 20,24-ны өдрүүдийн шалгалтад тэнцсэн 118 мэргэжилтэн шинээр эрх авснаас 84 мэргэжилтэн Хөрөнгө оруулалтын ажил, үйлчилгээ явуулах эрх, 34 мэргэжилтэн Үнэт цаасны зуучлалын ажил, үйлчилгээ явуулах эрх авсан бол 34 мэргэжилтэн Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрхийг аттестатчилсан. Одоогоор нийт 2200 гаруй мэргэжилтэн үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрх авснаас өнөөдрийн байдлаар эрх нь хүчинтэй 661 мэргэжилтэн байна.
