Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны зорилтын хүрээнд Үнэт цаасны компаниудын нягтлан бодогчдын уялдаа холбоог сайжруулах, харилцан суралцах зорилгоор өнөөдөр нягтлан бодогчдод зориулсан өглөөний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтад 20 гаруй компанийн нягтлан бодогч нар оролцсон бөгөөд Урилгаар Монголын үндэсний тайлагнал аудитын фирмийн Партнер С.Баярхүү оролцож үнэт цаасны компанийн нягтлан бодох бүртгэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн МҮЦАЭХ-ны зүгээс гишүүдийн санхүү, бүртгэл, аудитын анхан шатны зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх зорилгын дагуу сар бүр өглөөний уулзалтыг зохион байгуулна.
