Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны зорилтын хүрээнд Үнэт цаасны компаниудын нягтлан бодогчдын уялдаа холбоог сайжруулах, харилцан суралцах зорилгоор өнөөдөр нягтлан бодогчдод зориулсан өглөөний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтад Холбооны гишүүн байгууллагуудын нягтлан бодогч нар оролцсон бөгөөд Урилгаар Татварын ерөнхий газар, Орлогын хяналт буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг оролцож Үнэт цаасны зах зээлтэй холбоотой татварын тухай хуулийн заалтууд түүний хэрэглээ, Хөрөнгийн зах зээлийг дэмжсэн зохицуулалтууд, Татварын шинэчлэлт болон цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа.
Мөн Монгол улс дах виртуал хөрөнгийн зохицуулалт хууль эрх зүйн орчны талаар тэр дундаа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Виртуал хөрөнгөнд хэрхэн татвар ногдуулах, Сэндбокс зохицуулалтын орчны журмын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Уулзалтын үр дүнд гишүүн байгууллагуудын нягтлан бодох бүртгэл болон татварын хууль эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг тус тусдаа шийдвэрлэх нь үр дүн бага учир гишүүн байгууллагуудад тулгарч буй асуудлуудыг МҮЦАЭХ-нд нэгтгэж холбооны зүгээс албан ёсоор хүргүүлэх нь үр дүнтэй гэж зөвлөлөө. Тиймээс та бүхэн холбоондоо тулгамдаж буй асуудлаа албан ёсоор ирүүлж идэвхтэй оролцож байгаарай.
