Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Монголбанктай хамтран "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд зохион байгуулсан үнэт цаасны зах зээлийн анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа.
Суралцагчдад хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого зохицуулалтын орчин, эдийн засгийн үндсэн ойлголт, Санхүүгийн болон үнэт цаасны зах зээл, Үнэт цаасны тухай ойлголт, түүний төрөл, Үнэт цаас гаргах, арилжаалах, Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, Үнэт цаасны зах зээлийн эрхзүйн зохицуулалт, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, Олон улсын үнэт цаасны зах зээл, Финтек ба крипто валют гэсэн сэдвүүдийн хүрээнд боловсрол олгосон юм.
Сургалтыг хамтран зохион байгуулсан Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвд талархал илэрхийлье.
