Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 22-оос 06 дугаар сарын 02-ны хооронд зохион байгуулахаар боллоо.
Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жу�лчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
Өргөдөл, анкет
Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
2 хувь зураг
Сургалтын төлбөр: 1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт Жич: 2017 оны 2, 4, 7-р сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:
Өргөдөл /5-р хавсралт/,
Анкет /2-р хавсралт/
Иргэний үнэмлэхний хуулбар
2 хувь зураг
Сургалтын төлбөр:
Хаана: 100 айл дахь Ампер хаус-ын 6-р давхарын хурлын зааланд болно. /Барилгын дэвшилтэт технологийн төв буюу гаднаа ICT BAT гэсэн хаягтай/
Холбоо барих утас:
МҮЦАЭХ 70123339 96634132 www.masd.mn