Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь ЖАЙКА-тай хамтран “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх”, “Шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх” төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад анх удаа Биржийн бус зах зээлийг 2021 онд амжилттай эхлүүлэхэд мэргэжлийн үнэтэй зөвлөгөө өгсөн.  Өнөөдөр ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, Жайкагийн сайн дурын ажилтан илгээж эхэлсний 30 жилийн ойн баяр тохиож байна. Иймд та бүхэндээ ойн баярын мэндийг дэвшүүлье. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж цаашид хамтран ажиллахдаа таатай байна.

ЖAЙКА -ийн Хамтын ажиллагааны стратеги нь 3 тэргүүлэх салбар, 8 хөгжлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор  үйл ажиллагаагаа Монгол улсад  өргөжүүлж байгаа бөгөөд үүнд эдийн засгийн үйл ажиллагааны суурь болох санхүүгийн зах зээлийг бэхжүүлж, бизнесийн орчныг сайжруулах замаар хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгож эрчимтэй зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн техникийн хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн.