Холбооноос 2017 оны 11 дүгээр сарын 06-17-ны хооронд зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох сургалт”-нд нийт 87 мэргэжилтэн хамрагдсанаас нийт 68 мэргэжилтэн тэнцсэн байна.
Эрх авсан мэргэжилтэнүүдийн тангараг өргөх үйл ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “МХБ” ТӨХК-ны байранд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Холбооны УЗ-ын дарга Б.Өлзийбаяр, Ёс зүйн хорооны гишүүн Г.Мөнх-Эрдэнэ нар болон бусад мэргэжилтэнүүд оролцлоо.
Мэргэжилтэнүүдэд Холбооны “Ёс зүйн дүрэм”-ийг танилцуулж, тангараг өргүүлэн, Эрхийн үнэмлэх болон Ёс зүйн дүрмийг гардуулан өглөө.
Нийт мэргэжилтэнүүддээ цаашдийн ажилд нь амжилт хүсэе.