Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 1-р сарын 18-ны өдөр буюу Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 31 жилийн ойн өдөр байгууллаа.

Санамж бичиг байгуулсны үндсэн зорилго нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хамтарч ажиллах, иргэдийн эзэмшиж буй нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаасыг үр ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд  оруулах, үнэт цаасны зах зээлийг хөгжлийн шинэ шатанд гаргахад хамтарч ажиллахаар боллоо.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг, Дэд захирал П.Нямдорж нар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.