Холбооны ажлын алба болон Удирдах зөвлөлийн төлөөллүүд 2024 оны 9-р сарын 5-ны өдөр хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт менежментийн компаниудын төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтаар зах зээлийн дүрэм, журмуудын өөрчлөлт, хөрөнгө оруулалтын менежмент компани болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар нээлттэй чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтын үр дүнд Холбооноос хөрөнгө оруулалт менежментийн компанийн үйл ажиллагааг дэмжиж, санал хүсэлтийг нэгтгэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ХОМК, ХОС-ын төлөөллүүдтэй хамтран Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдахаар боллоо.
