СЗХорооноос 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг, уулзалтыг зах зээлд оролцогчдын дунд зохион байгуулсан билээ.
Уг хэлэлцүүлгээр “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сан”-гийн талаар мэдээлэл өгөх хүсэлтийг оролцогчдоос тавьсан. Үүний дагуу дээрх сэдвээр 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 14.00 цагт Японы Жайкагийн төслийн багтай хамтран танилцуулга хийх тул 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө оролцох мэргэжилтний нэр, утасны дугаар, и-мейл хаягийг МҮЦАЭХолбооны 70123339 утсаар болон manager@masd.mn хаягаар бүртгүүлнэ үү.