Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь гишүүн байгууллагууд мэргэжилтнүүдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хоорондын харилцаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор сар бүр “Хамтдаа хөгжье” нетворкинг уулзалт зохион байгуулахаар болсон билээ. Энэ сар буюу 2-р сарын уулзалтыг мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, эрч хүчийг нэмэгдүүлэхээр "Цасны баяр 2022" арга хэмжээ болгон зарлаж нарс хусан ойн цэвэр агаартай байгалийн үзэсгэлэнт газарт 2022 оны 02-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Цасны баярт 40 гаруй мэргэжилтэн 4 багт хуваагдаж авхаалж самбаа, хурд хүч сорьсон хөгжөөнт тэмцээнүүдэд оролцсон бөгөөд олс таталтын тэмцээнд “Цасны барс” баг, Цасны сумо тэмцээнд “Ёндоо” баг, Уулын оргил булаацалдах тэмцээнд “Цасны барс” баг тус тус тэргүүлсэн бол хувь хүний оюуны чадвар сорьсон “АХА тэмцээн”-д Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн ажилтан Анун тэргүүллээ. “Цасны баяр” арга хэмжээнд байгууллага, хамт олноороо идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа.

Аргай бэст ҮЦК ХХК Ард секюритиз ҮЦК ХХК Новел инвестмент ҮЦК ХХК Хүннү Импайр ҮЦК ХХК Таванбогд капитал ҮЦК ХХК Нийслэлийн өмчит УБ ХО, менежмент ХХК Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК ХХК Монголын Үнэт Цаасны Клирингийн төв ХХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО