Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь 2025 оны 1-р сарын 30-нд мэдээлэл технологийн ажилтнуудын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар дэд бүтцийн байгууллагууд болон зах зээлийн оролцогч байгууллагуудын хооронд цахим мэдээлэл солилцох (API) шийдлүүдийг хэлэлцэж, дэд бүтцийн байгууллагуудын үзүүлж буй цахим үйлчилгээг танилцууллаа.
Уулзалтаар Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцэд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх санал, шийдлүүдийг боловсруулав. Уулзалтын үр дүнд гарсан саналуудыг нэгтгэн Сангийн сайдын байгуулсан "Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн системийн уялдаа холбоог хангах, цогц шинэчлэлийг эхлүүлэх талаар судалж, холбогдох санал дүгнэлтийг гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг" болон дэд бүтцийн байгууллагуудын удирдлагуудад хүргэхээр ажиллаж байна.
