Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн Бирж нартай хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг зохион байгуулж байна.

Сургалт 2024 оны 5-р сарын 16, 21, 23-ны өдрүүдэд тус тус 16:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Сургалтаар: 1. Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого зохицуулалтын орчин 2. Эдийн засгийн үндсэн ойлголт, Санхүүгийн болон үнэт цаасны зах зээл 3. Үнэт цаасны тухай ойлголт, түүний төрөл, мөн чанар 4. Үнэт цаас гаргах, арилжаалах 5. Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид 6. Үнэт цаасны зах зээлийн эрхзүйн зохицуулалт, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах 7. Олон улсын үнэт цаасны зах зээл 8. Финтек ба крипто валют гэсэн сэдвүүд орно.

Холбогдох утас: 70123339, 51261104 Сургалтад бүртгүүлэх холбоос: https://forms.gle/oAmshdLhpKH7eofu5