Хөрөнгийн зах зээлийн 30 жилийн ойг тохиолдуулан Төрийн одон медаль гардуулав
Монголын хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтнүүдийг төрийн одон, медальд тодорхойлсоны дагуу шагнал гардуулах ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан холбогдох дэглэмийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороон дээр зохион байгуулав.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд СЗХ-ны удирдлага болон МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга болон Монгол Улсын Гавьяат эдийн засагч О.Батбилэг нар оролцож хөрөнгийн зах зээлд өндөр амжилт гарган ажиллаж ирсэн салбарын мэргэжилтнүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар шагнагдсан нэр бүхий хүмүүс.
д/д
Овог нэр
Байгууллага
Шагналын нэр
1
Загдаа АРСЛАНБААТАР
“БАТС ҮЦК” ХХК-ийн диллер, брокер
Алтан гадас одон
2
Данзангийн ДАЯНБИЛГҮҮН
“БиДиСек” ХК-ийн захирал
Алтан гадас одон
3
Лувсан ИТГЭЛТ
“БАТС ҮЦК” ХХК-ийн Арилжааны захирал
Алтан гадас одон
4
Давхарын ИЧИНХОРЛОО
Дархан-Уул аймгийн Дархан брокерийн пүүсийн ахмад ажилтан
Алтан гадас одон
5
Бүрэнмэнд ЛХАГВАДОРЖ
“БиДиСек” ХК-ийн ТУЗ-ийн дарга
Алтан гадас одон
6
Очир ЭНХБААТАР
“БАТС ҮЦК” ХХК-ийн диллер, брокер
Алтан гадас одон
7
Цэенбалжирын АЛТАНЧИМЭГ
“Монгол секюритиз ҮЦК” ХХК-ийн Арилжааны диллер
Хөдөлмөрийн хүндэт медаль
8
Цэрэннадмидын АНХМАА
“Дэлгэрхангай секюритиз ҮЦК” ХХК-ийн нягтлан бодогч
Хөдөлмөрийн хүндэт медаль
9
Дарамбазарын АЧИТ-ЭРДЭНЭ
“Эм Ай Си Си ҮЦК” ХХК-ийн захирал
Хөдөлмөрийн хүндэт медаль
10
Гаанжуурын БАЯРСАЙХАН
“Булган брокер ҮЦК” ХХК-ийн диллер
Хөдөлмөрийн хүндэт медаль
11
Лхагвын ГҮНДЭГМАА
“Монгол секюритиз ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хөдөлмөрийн хүндэт медаль
12
Чимэдлхамын ДЭЛГЭРМАА
“Тулгатчандмань баян ҮЦК” ХХК-ийн диллер
Хөдөлмөрийн хүндэт медаль
13
Лувсансамбуугийн НАРАНТУЯА
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн нягтлан бодогч
Хөдөлмөрийн хүндэт медаль
14
Ласрангийн ЦЭГМЭД
“Хүннү эмпайр ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хөдөлмөрийн хүндэт медаль
Нийт шагналд тодорхойлогдож шагнал авсан мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүсэн ерөөе.
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо ӨЗБ
