"Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”, “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб” хамтран “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг нийт сэтгүүлчдийн дунд зарлаж байна.

Зорилго: Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, олон нийтийн санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг таниулах, шинэ бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж, гарцыг олон нийт, шийдвэр гаргагчдад таниулах, шинэлэг санаа гарцыг дэвшүүлэхэд оршино.

Бүтээл хүлээн авах хугацаа: 2022.05.10-2022.05.31

Сэдвийн хүрээ:

Арилжааны банкуудын IPO

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн компани болгох боломж

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын сангийн хөгжил

Биржийн бус зах зээлийн хөрөнгийн зах зээл дэх оролцоо

Тэтгэврийн санг хуримтлалын тогтолцоонд шилжүүлснээр хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө

“Монголын хөрөнгийн бирж”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын үнэт цаасны клирингийн төв”-ийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх арга зам

Хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах шийдэл

Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал буюу үүргийн хэрэгжилт

Уралдаанд оролцох сэтгүүлчдийн бүтээлд тавих шаардлага:

Сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байна.

Бүтээл нь баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, сэтгүүлзүйн бүтээлийн шаардлага хангасан, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйц, мэдээллийн эх сурвалжаа ил тод дурдсан, шинэ санаа дэвшүүлсэн, асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлсэн байвал зохино.

Сонин, сайт, сэтгүүлийн бүтээл нь дүн шинжилгээ хийсэн нийтлэл байна.

Телевиз, радиогийн нэвтрүүлэг, видео контент нь 10-аас доошгүй минут үргэлжлэх дүн шинжилгээ хийсэн нэвтрүүлэг байна.

Уралдаанд оролцож буй сэтгүүлч нь бүтээлээ өөрийн ажиллаж буй хэвлэл мэдээллийн талбараар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.

Сэтгүүлч, нэвтрүүлгийн багийнхан уралдаанд зөвхөн нэг нийтлэл, нэвтрүүлэг ирүүлнэ.

Сонин, сэтгүүлд хэвлэгдсэн бол хуулбар, веб сайтад нийтлэгдсэн бол линкийг хавсаргана. Телевиз, радиогийн нэвтрүүлгийн хуулбар, видео контентийн линкийг ирүүлнэ.

Бүтээлд олгох шагнал:

Сонин, сэтгүүл, вэбсайт

Тэргүүн байр: Өргөмжлөл, 2,000,000 төгрөг, дурсгалын зүйл

Дэд байр: Өргөмжлөл, 1,200,000 төгрөг, дурсгалын зүйл

Гутгаар байр: Өргөмжлөл, 800,000 төгрөг, дурсгалын зүйл

Телевиз, радио, видео контент

Тэргүүн байр: Өргөмжлөл, 2,000,000 төгрөг, дурсгалын зүйл

Дэд байр: Өргөмжлөл, 1,200,000 төгрөг, дурсгалын зүйл

Гутгаар байр: Өргөмжлөл, 800,000 төгрөг, дурсгалын зүйл

Оролцогч бүтээлээ “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны deputy@masd.mn цахим хуудас болон 7012-3339, 8861-6909 утсанд холбогдож биечлэн ирүүлэх бөгөөд овог нэр, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.

Зохион байгуулах комисс

2022 он