Компанийн тухай хуульд заасан үүргийн хүрээнд хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулж эхлүүлээд байгаа бөгөөд зарим компаниуд зөвхөн цахим хэлбэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хувьцаа эзэмшигчдийн хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учрах, компанийн удирдлагуудтай санал бодлоо илэрхийлэх, үг хэлэх боломж хязгаарлагдах бодит нөхцөл байдал үүсэж байна.
Хэдийгээр компаниуд дэвшилтэт технологи ашиглан цахим хэлбэрээр хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа нь тодорхой үр дүнгээ өгч байгаа, ялангуяа Коронавируст халдвар /Ковид 19/-ын цар тахлын давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон цаг хугацааны үед ач холбогдолтой арга хэмжээ болж байсан ч зарим хувьцаа эзэмшигчдийн хүндэтгэж үзэх шалтгаанаар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, боломжгүй нөхцөлийг харгалзан хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахим болон уламжлалт хэлбэрийг хослуулсан хэлбэрээр зохион байгуулж тус Хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор батлагдсан Компанийн засаглалын кодексийн 9.3-т "Компани хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал гаргах, санал өгөх, мэдээлэл авах зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоо, нөхцөл"-ийг бүрдүүлж ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн байна.
