Энэ удаагийн зочноор Монголын Нотариатчидын Танхимын Ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Азийн нотариатын холбооны Ерөнхийлөгч Ч.Баянжаргал оролцож “Нотариатын мэдэгдэх хуудас ба Үнэт цаасны зах зээл” сэдвээр танилцуулга, хэлэлцүүлэг хийлээ.

Тус уулзалт хэлэлцүүлгээр нотариатын мэдэгдэх хуудасны онцлог, давуу тал, практикт хэрэглэхэд гарч буй давуу болон сул тал, олон улсын туршлага, түүхэн хөгжлийн талаар онцлон ярилцлаа.

Клубийн гишүүдтэй чөлөөт ярилцлага хийсэн зочин болон клубийн гишүүддээ талархал илэрхийлье.