Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь гишүүн байгууллагуудын нягтлан бодогч нарын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан суралцах зорилгоор нягтлан бодогчдод зориулсан өглөөний уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Уулзалтад урилгаар "PWC Mongolia" ХХК-ийн Татварын ахлах менежер Ж.Энхзул, Модератораар МҮЦАЭХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний тайлагнал аудитын компанийн партнер С.Баярхүү нар оролцож дараах асуудлуудаар мэргэжилтнүүдтэй санал солилцож тайлбар, тодруулга зөвлөмж авлаа. Үүнд:

2024.07.01-нээс хэрэгжих Хувьцаа бонд зэрэг үнэт цаасны борлуулсны орлогод татвар суутган тооцохтой холбоотой хуулийн өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх журмын төсөл дээрх нарийвчилсан зохицуулалт;

Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны зарим орлогууд татвараас чөлөөлөгдөх эсэх;

Гадаадын хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа бонд зэрэг үнэт цаасны ногдол ашиг, хүүгийн орлогын татвар ногдуулалт, тайлагнал;

Гадаадын хуулийн этгээдүүд хөрөнгө оруулагчдын Монгол Улсаас хүртэж байгаа хүү, ногдол ашиг болон үнэт цаас арилжаалсны орлогуудад хамаарах татварын харилцаа;

ҮЦК-уудын зарим туслах үйл ажиллагааны орлогуудад НӨАТ ногдох эсэх.

Уулзалтын зочин илтгэгч, модератор болон идэвхтэй оролцсон мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.