Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь гишүүн байгууллагуудын нягтлан бодогч нарын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан суралцах зорилгоор нягтлан бодогчдод зориулсан өглөөний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтад урилгаар Татварын ерөнхий газрын, Татвар төлөгчид үйлчлэх газар, Татварын улсын байцаагч Ц.Ундармаа оролцож "Жилийн эцсийн тайлан, И-такс" сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтаар үнэт цаасны компани, хөрөнгө оруулалт менежментийн компани, хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор гадаад валютын ханшийн зөрүүний ашиг, хугацааны дундуур арилжаалагдсан бондын хүүгийн орлогын и-баримт, тэдгээрийг хэрхэн тайлагнах, ХОС-ын чөлөөлөгдөх үйл ажиллагааны орлогын талаар мэдээлэл солилцлоо.

Мөн өнөөдрийн уулзалтаар Холбооны дэргэдэх "Үнэт цаасны салбарын нягтлан бодогч нарын клуб"-ийг үүсгэн байгуулж Ерөнхий зохицуулагчаар "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК-ийн Номинал данс хариуцсан менежер Б.Батхишиг, клубийн чиглүүлэгчээр Монголын үндэсний тайлагнал аудитын фирмийн Партнер С.Баярхүү нар ажиллахаар боллоо.