Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан гишүүн байгууллагуудын эмэгтэй захирлуудтай өглөөний уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Холбооны гишүүн байгууллагуудын хүрээнд 29 эмэгтэй захирал, нийт 200 гаруй эмэгтэй ажилчид байгаа нь гишүүн байгууллагуудын ажилчдын 60 гаруй хувийг эмэгтэй ажилчид эзэлж байгааг онцолсон юм.
Салбарын мэргэжилтнүүд, ялангуяа эмэгтэй мэргэжилтнүүдэд урам зориг өгөх зорилгоор Хөрөнгийн зах зээлд манлайллаараа тэргүүлж байгаа удирдлагуудын ярилцлага бүхий товхимлыг гаргахаар ажиллаж байна
