УИХ-аас 2022 оны 12 сарын 23-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан бөгөөд 2023 оны 06 сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Тус хуулийн Хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо нь оролцогчид тусгай зөвшөөрөл олгох, тохиромжтой этгээдийг тодорхойлох, мэдээллийн нэгдсэн сан бий болгох гэх мэт харилцааг зохицуулах зорилгоор холбогдох журмуудыг батлан захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлсэн.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг Монголын хөрөнгийн бирж гүйцэтгэхээр дотоод журмуудаа боловсруулж олон нийтээс санал авах ажиллагааг 2023 оны 06 сарын 05-нд эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зуучлагч брокерийн тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж буй Холбооны гишүүн Үнэт цаасны компаниуд Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржтэй уулзалт зохион байгууллаа.

МХБ ХК нь “Уул уурхайн бүтээгдэхүүний гишүүнчлэлийн журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хяналт шалгалтын журам”-ыг оролцогчдод танилцуулсан юм. Эдгээр журмын төслүүдэд Холбооны удирдлага болон гишүүн оролцогчдын саналыг нэгтгэн СЗХ болон МХБ ХК-д хүргүүлээд байна.