Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Capital Market's Mongolia (CMM)-тай хамтран үнэт цаасны зах зээл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх намуудын мөрийн хөтөлбөрт тусгах бодлогын санал, уриалгыг боловсруулаад байна. Уг уриалгыг өнөөдөр буюу 2024 оны 3-р сарын 18-ны өдөр "Ардчилсан Нам"-д гардуулан өглөө.