ТЕНДЕРИЙН УРИЛГА
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжилтний эрх олгох шалгалтад зориулсан сургалтын гарын авлага болон жишиг тестийн сан боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тендерийн зорилго нь иж бүрэн сургалтын хөтөлбөрийг бий болгож, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэж байна.
Үндсэн нөхцөлүүд:
Санхүүжилтийн эх үүсвэр: МҮЦАЭХ-ийн өөрийн хөрөнгө
Тендерийн материал хүлээн авах сүүлийн хугацаа: 11 дугаар сарын 06-ны 12:00 цаг, МҮЦАЭХ-ийн оффист
Тендерийн санал нээх хугацаа: 2025 оны 11 дугаар сарын 06-ны 16:00 цаг, МҮЦАЭХ-ийн оффист
Тендерт оролцох төлбөр: 500,000 төгрөг
Оролцогчдод тавигдах шаардлага:
Хөрөнгийн зах зээлийн чиглэлээр их, дээд сургуульд 2+ жил багшилсан туршлагатай байх
Монголын хөрөнгийн зах зээл дээр 2+ жил ажилласан байх
Хууль, зохицуулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх
Тендерийн иж бүрдэлд:
Сургалтын гарын авлага боловсруулах төлөвлөгөө
Жишиг тестийн сан (асуулт, даалгавар)
Ижил төстэй төслийн мэдээлэл
Багийн бүрэлдэхүүн, туршлагын CV
Үнийн санал болон тендерт оролцох төлбөрийн баримт орно
Нийт төсөвт өртөг: 150 сая төгрөг
Энэхүү ажилд оролцох хүсэлтэй байгууллага, хувь хүмүүс тендерийн баримт бичгийг training@masd.mn хаягаар авна уу.
