Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос жил бүр гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмжийг авдаг "Танилцах аялал 2019" маань Аравдугаар сарын 7-ноос 21-ний өдрийн хооронд болж өнгөрлөө.

Танилцах аялалын гол зорилго н� гишүүдийнхээ үйл ажиллагаатай танилцахаас гадна, холбооноос өнгөрсөн хугацаанд хийсэн гол ажлаа биечлэн тайлагнах, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, Холбооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдах ажлуудын саналыг авах гэх мэт олон талын үр өгөөжтэй үйл  явдал болдог.

Энэ жилийн хувьд шинээр гишүүнээр элссэн байгууллагуудаар түлхүү орж, Холбооноос үйл ажиллагааны III улирлын тайланг танилцуулж, өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдал, цаашид зах зээлээ хөгжүүлэх ямар боломж, төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах боломж байгаа талаар уулзаж ярилцлаа. Дараах 12 компаний төлөөлөлтэй уулзаж, ажлын байран дээр очиж танилцлаа.

Азиа Пасифик Секьюритиес ҮЦК,

Ти Ди Би Капитал ҮЦК,

Худалдаа Хөгжлийн Банк Кастодиан хэлтэс,

Апекс Капитал ҮЦК,

Арилжааны Төлбөр Тооцоо ХХК,

Ард Менежмент ХХК,

Ард Секюритиз ҮЦК,

Голомт Капитал ҮЦК,

Голомт Кастодиан,

Ди Би Эм ассет менежмент,

Инвескор Капитал” ҮЦК,

Нэйшнл Инвэстмент Менежмент.

Мөн холбооноос санал асуулгын хуудсыг компаниудад урьдчилан илгээж, 2019.10.07 -2019.10.21 хооронд тухайн байгууллагын ажлын байранд очиж санал асуулгаа авсан бөгөөд Танилцах аялалд оролцсон 12 компаниудаас 11 нь асуулгаа явуулжээ.

Мөн холбооноос санал асуулгын хуудсыг компаниудад урьдчилан илгээж, 2019.10.07 -2019.10.21 хооронд тухайн байгууллагын ажлын байранд очиж санал асуулгаа авсан бөгөөд Танилцах аялалд оролцсон 12 компаниудаас 11 нь асуулгаа ирүүлжээ.

Холбооны 2019 оны үйл ажиллагааг хэрхэн үнэлэх вэ? 5-аас 4 оноо

Холбоо нь гишүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж ажиллаж чадаж байна уу?

5-аас 3,8 оноо өгчээ.

Уулзалтаар гишүүдээс ирж байсан санал:

Зах зээлээ хөгжүүлэхийн төлөө нэгдсэн зорилго, мэргэжлийн судалгаа, хамтын ажиллагаа чухал

Мэргэжлийн ёс зүй, IPO үнэлгээ, нээлттэй компаниудыг тайлан стандарт зэрэг зах зээлд тулгамдаж буй асуудлаар

Хөрөнгийн захыг хөгжүүлэхэд сангийн оролцоо чухал бөгөөд зах зээлийн талаарх ойлголтыг өгөх сургалт ажлуудыг шийдвэр гаргагч түвшин хүртлээ хийх шаардлага байгааг

Холбооны зүгээс хөрөнгийн зах зээлийн дуу хоолой нь болж ажиллах цаг үеийн шаардлага байгааг, Гишүүн байгууллагын зүгээс идэвхи санаачилгатай, аливаа асуудалд саналаа холбоогоороо дамжуулдаг, хамтарч ажилладаг байх