Хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран нийт сэтгүүлчдийн дунд зарласан "Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл" сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шагнал гардуулах ёслол 2022.06.30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны хүндэтгэлийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү уралдааныг “Сонин, сэтгүүл, вэбсайтын” болон “Телевиз, радио, видео контентын” гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж, төрөл тус бүрт хамгийн шилдэг гурван байрыг шалгаруулж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Хөрөнгийн биржийн дэд захирал Хаш-Эрдэнэ, МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга А.Батболд нар байр эзэлсэн сэтгүүлч нарт шагнал гардуулан өглөө.

Сонин, сэтгүүл, веб сайтын төрөлд:

Тэргүүн байр, Б.Шүрэнчимэг " Баялгийг шударга хуваарилах хувьчлал" бүтээл /Mongolian economy сэтгүүл/

Дэд байр, Б.Баяртогтох "Гэр бүлийн засаглалаас хөрөнгийн зах зээлийн засаглал руу" бүтээл /Peak.mn веб сайт/

Гутгаар байр, Э.Золбаяр "Хөрөнгийн зах зээлийн гүүр:ХОС" бүтээл /Lemon press.mn веб сайт/

Телевиз, радио, видео контентын төрөлд:

Тэргүүн байр, Ц.Санчирмаа "Биржийн бус зах зээл" нэвтрүүлэг /МҮОНТ-ММ агентлаг/

Дэд байр, М.Мөнхжаргал "Банкны IPO хойшлох уу?" нэвтрүүлэг /Ийгл телевиз/

Гутгаар байр, Д.Ган-Эрдэнэ Ногоон сум аяны хүрээнд "Банкны IPO хийхэд бэлэн үү?" хэлэлцүүлэг /МҮОНТ-ММ агентлаг/

Мөн энэ өдөр хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулан үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч нартаа Санхүүгийн зохицуулах хорооны "Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэг"-ээр шагнасан юм.

Б.Баяртогтох /Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын ерөнхий зохицуулагч/

М.Мөнхжаргал /Ийгл телевизийн тоймч/

Т.Энхбат /Өнөөдөр сонины тоймч/

Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, олон нийтийн санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж, гарцыг олон нийт, шийдвэр гаргагчдад таниулах, шинэлэг санаа гарцыг дэвшүүлсэн нийт сэтгүүлчиддээ талархал илэрхийлье.