Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зах зээлийн эрх зүйн шинэчлэлийн мэдээллийг хүргэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт хэлэлцүүлгээ 05-р сарын 23, 25-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймгуудаар эхлүүлж нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнүүдэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар оролцсон юм.

Мөн тус арга хэмжээнд Холбооны гишүүн байгууллагууд болох Апекс капитал ҮЦК, БиДиСЕК ҮЦК, Гүүдсек ҮЦК, Дархан брокер ҮЦК, Мандал капитал маркетс ҮЦК, Өлзий энд ко капитал ҮЦК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нар болон Монголын хөрөнгийн бирж, банк болон даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршооны байгууллагууд иргэд олон нийтэд мэдээлэл хүргэн хамтран ажиллаж байна.

Холбооны гишүүн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хэрхэн хувьцаа эзэмшигч болох, банкнуудын хувьцаа гаргалтад оролцох боломжийг бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл хүргэхээр 2023 оны 05-р сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт үргэлжлүүлэн ажиллана.