Монголын Үнэт Цаас Эрхлэгчдийн Холбоо нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд нийгэм, санхүү эдийн засгийн тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагын хамтын оролцоотой шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Хөрөнгө оруулалт, үнэт цаасны салбарын мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах, гэх зэрэг чиглэлүүдэд тодорхой төлөвлөгөө гарган хамтран ажиллана.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг, Дэд захирал П.Нямдорж нар, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Захирал Б.Мөнхбаяр, түншлэл хариуцсан Дэд захирал Д.Анхтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.