Хөрөнгийн зах зээлийг сонирхож буй та бүхнийг "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-оос санаачлан Монголбанкны "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд хамтран зохион байгуулж буй анхан шатны сургалтад хамрагдахыг урьж байна.

Сургалт 2022 оны 5-р сарын 25, 26-нд хоёр өдрийн турш, 17:00-20:00 цагийн хооронд болно.

Сургалт ZOOM платформ ашиглан цахимаар зохион байгуулагдах бөгөөд бүргүүлсэн и мэйлд дэлгэрэнгүй мэдээлэл очих болно. Сургалт үнэ төлбөргүй.

Сургалтын хөтөлбөр: 1. Хувь хүний санхүү 2. Хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил, ач холбогдол 3. Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч 4. Хувьцаа болон бондын ялгаа 5. Финтек ба крипто валют 6. Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд

Сургалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 70123339, 80081767 утсаар холбогдоно уу.

Сургалтад бүртгүүлэх холбоос: https://forms.gle/zmSiNPswqSmtbUaZ6