Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудын жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч, хоршоодыг чадавхжуулах зорилгоор “Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ- тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол улсын урт хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ Ховд хөгжлийн бодлогын баримт бичиг болон хөгжлийн бусад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой байна.