Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулж энэ талаарх бүх нийтийн боловсролыг дээшлүүлж мэдлэг мэдээллийг түгээх, зах зээлийн оролцогч төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох зорилгоор " Номакс Паблишинг" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
"Номакс паблишинг" ХХК нь Үнэт цаасны зах зээлтэй холбоотой гадаад хэл дээрх ном, товхимол болон албан ёсны орчуулгын эрхийг авч бидэнтэй хамтран номын орчуулга, олон нийтэд таниулах арга хэмжээ хамтран зохион байгуулж ажиллана.
