Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь "Грэйпсити Монгол" ХХК-тай холбооны гишүүн үнэт цаасны компаниудад зориулж КАСПО суурь бүртгэлийн систем, мобайл аппликэйшн, харилцагчийн вебийг үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, түрээсээр ашиглуулах, программ хангамжийн шинэчлэлт, өөрчлөлийг цаг тухай бүр хамтран хийх, тогтмол мэдээлэл, сургалт явуулах зорилгоор хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Иймд өнөөдөр КАСПО суурь бүртгэлийн систем, мобайл аппликэйшн болон харилцагчийн веб танилцуулгыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

КАСПО систем нь үнэт цаасны компанийн суурь бүртгэл мэдээллийг хөтлөхөөс гадна зах зээлийн мэдээг цаг алдалгүйгээр харах, ҮЦТХТ-рүү онлайнаар данс үүсгэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн захиалга бүртгэх, биелэлтийг харах, эскроу дансны хуулга, үлдэгдэл лавлах, эскроу данснаас мөнгө хүсэх, Т+2 горимын дагуу номинал данс хөтлөх зэрэг боломжтой.

Мөн МҮЦКТ, ҮЦТХТ, банкнуудтай холбогдох боломж бүрдэж, үйл ажиллагаа бүрэн автоматжих боломжтой бөгөөд Business Intelligence, НӨАТУС, хүний нөөц, цалин, үндсэн хөрөнгө зэрэг системийг нэмэлтээр холбох боломжтой юм.